
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, нийслэлийн удирдлагуудын хамт Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Багануурын уурхайн 360 тонн нүүрсний дээжид хагас үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай гүйцэтгэж, Улаанбаатар хотын хэрэглээний стандарт, шаардлагыг бүрэн хангасан өндөр чанарын хагас коксон түлш үйлдвэрлэх боломжтойг баталгаажуулжээ.
Нийт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалттай тус үйлдвэр ашиглалтад орсноор жил бүр 1.8 сая тонн хүрэн нүүрсийг боловсруулж, дараах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэнэ
600 мянган тонн хагас коксон түлш,
82-84 мянган тонн нүүрсний давирхай,
40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж үүний 26 МВт-ыг төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласнаар нийслэлийн өвлийн түлшний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, импортын хагас коксыг орлоно хэмээн төлөвлөж байгаа юм. Ингэснээр агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах үр дүн гарахаас гадна, сайжруулсан түлшний татаасанд олгодог улсын төсвийн зардлыг жил бүр 200 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна. Мөн үйлдвэр ашиглалтад ороод үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр 420 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болох юм.

Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, бүтээн байгуулалтыг 2028 оны 1 дүгээр улиралд бүрэн дуусгаж, 2 дугаар улирлаас бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. "Нүүрс-химийн цогцолбор"-ын анхны бүтээн байгуулалт болох уг үйлдвэр ашиглалтад орвол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, импортыг орлох хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм.










