



















Ганга нуурын ус намгархаг газрыг байгалийн аясаар сэргээх зорилгоор “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төслийн хоёрдугаар шат хэрэгжиж байна.

Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас өгсөн мэдээллээр Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах хүрээнд дараах ажлуудыг хийжээ.
1. Ганга нуурын тэжээлийн булаг " Баян булаг"-н эхийг хашиж хамгаалах
2. Оргихын булгаас Ганга нуур луу явах явган хүний зам тавигдаж байна.
3. Ганга нуурын Оргих булаг руу 300м урт 1.5м өргөн еко хавтан ашиглан явган зам тавив.
4. Тохижилтын талбай дээр 4x5 хэмжээтэй сүүдрэвч 1 ширхэг, 1.5м урттай сандал 2 ширхэг байрлууллаа.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Ганга нуурын хойд хэсэгт хамгаалалтын ойн зурвас болох 3000м урт 11 эгнээ талбайн модны нөхөн тарилтын бэлтгэл ажил хийгдэж, өдрийн хэт халуунд хатаж, шатсан модыг тоолж, ялган нүхнээс авч, 2025 оны 10 сарын 15 наас эхлэн , ил үндэсний системтэй Хайлаас, Бургас модны 2 аас 3 настай суулгацаар солино, нийт 8993 модны нөхөн тарилт хийхэд бэлдэж ажиллав.

Ганга нуурын хойд хэсэгт 11 эгнээ 3000 метр урттайгаар шланк татаж, модны тоогоор дуслын усалгааны систем холбож, модны усалгааг системжүүлэн, усалгааны давтамж, цагийн менежмент хийж, ажлын ачааллыг бууруулах зорилгоор угсралт ажлыг хийж гүйцэтгэв.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам











