АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зарим мужуудад эхэлжээ. АНУ-ын цагаар өглөөний 6 цагийн үед зарим мужуудад санал хураалт эхэлжээ. Тухайлбал, Нью-Жерси, Нью-Йорк, Нью-Хэмпшир, Виржиниа зэрэг найман мужийн санал хураах байр өглөөний 6 цагт нээгджээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Индиана, Кентукки мужуудад санал хураалт өглөөний 6 цагт, зарим хотуудад нь цагийн бүсээс шалтгаалан өглөөний 7 цагт нээгдэнэ.
АНУ-Канадын хилийн дагуу орших Нью-Хэмпширийн Диксвилл Нотч хотынхон шөнө дунд сонголтоо хийдэг. Тус хотод санал хураалтын 00:00 цагт эхэлдэг байна. Дэд ерөнхийлөгч Камала Харрис, Ерөнхийлөгч асан Д.Трамп нар тус бүр гурван саналаар тэнцжээ.











