Нийслэлээс сар шинийн баяртай холбоотойгоор 2025.02.15-28-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ.
Иргэд та бүхэн https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор орж, санал асуулгад оролцох боломжтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас явуулсан санал асуулгад 10.000 гаруй иргэн оролцож, 60 хувь орчим нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжсэн гэж НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС-ээс мэдээллээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Баяр ёслол болохтой холбоотойгоор автомашины хөдөлгөөний улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлах нь түгжрэлийг бууруулах гэж буй мэт харагдавч төр, засаг иргэдийнхээ эрхэд халдаж байна гэж шүүмжлэх иргэд байна. Өнгөрсөн хугацаанд түгжрэлийг бууруулахын тулд автомашиныг улсын дугаараар хязгаарласан, үр дүнд хүрээгүй. Дараа нь тэгш, сондгойгоор хязгаарлаж үзсэн ч, үр дүнд хүрээгүй. Удаа дараа ийм шийдвэр гаргахаас илүүтэй урт хугацаанд үр дүнтэй байх бодлого, шийдвэр гаргах шаардлагатай юм.











