



















Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улс (ӨАБНУ) Израилыг Ойрх Дорнодод геноцид үйлдэж байна хэмээн эрс шүүмжилсээр байна. Израил терроризм нэрийн дор хүүхэд эмэгтэйчүүдийг ч хоморголон устгаж байгаа нь дайны “гэмт хэрэг” мөн хэмээн ӨАБНУ улс үзэж байгаа юм. Ингээд ӨАБНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар Израилын геноцид үйлдэж байгааг батлах 750 гаруй хуудас нотлох баримтыг олон улсын шүүхэд хүргүүлжээ.
Үүнд, Израилын гэм бурууг нотлох 4000 гаруй гэрэл зураг, хавсралтаар батлагдсан 750 гаруй хуудас баримт бий гэжээ. Уг баримтуудыг олон нийтэд ил болгохгүй, олон улсын шүүх нотлох баримтын хүрээнд судлах юм. Нотлох баримтууд нь "Израилын засгийн газар Газад амьдарч буй Палестинчуудыг устгаж, олон төрлийн зэвсгээр үй олноор нь хөнөөж, хүмүүнлэгийн тусламж, эрүүл мэндийн туслалцаа авах эрхийг нь хясан боогдуулж, геноцидийн конвенцийг хэрхэн зөрчиж байсныг нотлох баримтууд юм гэж ӨАБНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэв.
ӨАБНУ өнгөрсөн арванхоёрдугаар сард Израилыг Газын зурваст дайн хийхдээ “геноцидын тухай олон улсын хуулийг зөрчсөн” гэж буруутгаж байжээ. Ингэхдээ олон улсын шүүхээс Израилд гал зогсоохыг даалгахыг шүүхээс хүссэн байдаг.
Израилын арми мягмар гарагт Газын хойд хэсэгт орших Бейт Лахия хотод агаараас цохилт өгч нэг дор 93 хүн амь үрэгдлээ. Үүнээс 25 нь бага насны хүүхэд байгаа нь олон улсын санаа зовоосон гол асуудал болж байна. Харин Газын хойд хэсэгт өгсөн Израилын армийн цохилт 77 хүнийг амийг авч оджээ.
Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, мягмар гарагийн цохилтоор Бейт Лахия-д хохирогчдын ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байсан бөгөөд 200 гаран хүн үрэгдсэн. Израил тоог нь дарж буй хэмээн онцолжээ.









