АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр хүртэл Пенсильвани мужийн сонгогчид дундаас өдөр бүр нэг сая долларын азтан шалгаруулана гэж Элон Маск амалсан. Үүний тулд сонгогчид Дональд Трампийн дэмжигч байх ёстой бөгөөд “America PAC” хэмээх кампанит ажлын хэсгийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зурсан байх шаардлагатай гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Элон Маск болон Д.Трампийг дэмжих “America PAC”-ийг муж улсын сонгогчдод 1 сая долларын сугалаа явуулж шагнал олгохыг хориглох асуудлыг Пенсильвани дахь холбооны шүүхээр хэлэлцжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Теслагийн үүсгэн байгуулагч дэлхийн хамгийн баян хүн Элон Макс 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг дэмжин ажиллаж байна. Сонгуулийн компанит ажлын үеэр ийнхүү мөнгө амлах, тараах нь хууль бус хэмээн тооцогддог. Маск шүүх хуралд ирээгүй ч өмгөөлөгчид нь оролцсон байна.
Өчигдөр болсон шүүх хуралд Элон Маскийг өмгөөлөгч нь төлөөлж очсон байна. Элон Маск болон “AmericaPAС”-аас гаргасан мэдэгдэлд,
“America PAC” нь АНУ-ын аж ахуйн нэгжээр бүртгэгдсэн тул муж улсын хуульд захирагдахгүй гэжээ.
Тиймээс Элон Маскийн сугалааг зогсоох асуудал хэр хурдан шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байна.
Мөн 1 сая долларын сугалааг үргэлжлүүлэхийг хориглох, яаралтай арга хэмжээ авах тухай дараагийн шүүх хурал өнөөдөр товлогджээ.











