



















ОХУ-ын балетчин, Владимир Шкляров 5 давхраас унаж амиа алджээ. Энэ мэдээллийг Санкт-Петербург хотын Мариинскийн театр баталсан бөгөөд "Мариинскийн театрт маш том гарз учирлаа" хэмээн мэдэгдсэн юм.
Дэлхийн алдарт балетын од Владимир Шкляровын үхлийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Урьдчилсан байдлаар “санаандгүй осол” хэмээн дүгнээд байгааг РИА Новости мэдээлж байна.
Алдарч балетчин Владимир Шкляров нуруу нугасны хагалгаанд орохоор төлөвлөж байсан бөгөөд өвчин намдаах хүчтэй эм ууж байжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Владимир Шкляров Вагановагийн нэрэмжит балетын академид суралцаж, 2003 онд төгссөн байна. Сургуулиа төгссөн жилээ Мариинскийн театрт элсэн орж тэр цагаас хойш театртаа 20 гаруй жил тасралтгүй ажилласан байна. Мариинскийн театрт ажилласан 20 гаруй жилд “Хунт нуур”, “Нойрсож буй гоо бүсгүй”, “Ромео Жульетта”, “Дон Кихот”-д тоглож, олон улсын театруудад уригддаг байв.
2022 оны 2-р сард ОХУ Украинд халдахад Владимир Шкляров "Би дайны эсрэг байна”! “Бид амар амгалан тэнгэрийн дор амьдрахыг хүсэж байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичиж байжээ.










