Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
Баасан гарагт ОХУ-ын газрын тосны томоохон компани Лукойл 2025 онд 1.06 их наяд рублийн (12.42 тэрбум ам.доллар) цэвэр алдагдал хүлээсэн гэж мэдэгдлээ. Харин 2024 онд тус компани 851.5 тэрбум рублийн ашигтай ажиллаж байсан байна. Компанийн орлого (revenue) 2025 онд 3.8 их наяд рубль болж буурсан нь 2024 оны 4.4 их наяд рубльтэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Мөн Лукойл компанийн ТУЗ (захирлуудын зөвлөл) нэгж хувьцаанд 278 рубль (3.26 ам.доллар)-ын ногдол ашиг олгохыг санал болгосон байна.
Ханш: 1 ам.доллар = 85.35 рубль











