Казахстаны Актау хотод осолдсон Азербайжаны агаарын тээврийн онгоцны хоёрдахь хар хайрцаг олдлоо. 38 хүний амийг авч одсог онгоцны ослыг шалтгааныг хар хайрцагны бичлэгт тулгаарлан тогтоох оролдлого хийгдэж байна. Хоёрдахь хар хайрцагны бичлэгт ОХУ-ын зенитийн систем Азербайжаны онгоцыг буудаж унагсан байж болзошгүй байна гэж CNN агентлаг мэдээлжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тодруулбал, Азербайжаны агаарын тээврийн J2-8243 дугаарын онгоцыг Актау хотын ойролцоо Оросын системээс гал нээсэн нь хар хайрцагны бичлэгт үлджээ. Тиймээс Оросын тал Украины нисгэгчгүй онгоцтой андууран буудсан байж болзошгүй байна. Хэрэв энэ дүгнэлт эцсийн байдлаар баталгаажвал Оросын тал онгоцны осолд буруутах юм. Азербайжан, Казахстан, ОХУ-ын албаны хүмүүс ослын шалтгаан тогтоогдтол таамаг дэвшүүлэхгүй байхыг уриалав.
Онгоцонд 62 зорчигч, багийн 5 гишүүн зорчиж байсан бөгөөд 38 хүн амь үрэгдэж 29 хүн амьд байна. Амьд үлдсэн хүмүүсийн дунд бага насны 2 хүүхэд байна гэж Казахстан улсын онцгой байдлын газраас мэдээлэв.
Онгоцонд Азербайжаны 37, Казахстаны 6, Киргизстаны 3, ОХУ-ын 16 иргэн зорчиж байжээ.











