



















ОХУ-ын Гадаад Хэргийн Яам пүрэв гарагт Украйн улс ОХУ-ын эрчим хүчний байгууламж түүн дундаа газрын тосны агуулах руу дайралт хийсэн талаар мэдэгдсэн байна. Тус улсын төрийн мэдлийн ТАСС агентлагийн мэдээлж байгаагаар Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч Мария Захарова “ОРТ” телевизэд өгсөн ярилцлагадаа уг асуудал нь АНУ-д хамаарах бөгөөд тус улс Украйны үйлдэлд хариуцлага үүрэг ёстой гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар мягмар гарагт утсаар ярихдаа 30 хоногийн хугацаанд тухайлсан (эрчим хүч, дэд бүтэц) байгууламжуудад цохилт өгөхгүй гэж тохирсон. Үүнийг Украйн улс хүлээн зөвшөөрсөн ч, үүргээ биелүүлэхгүй байна гэжээ.
Украйны дроны цохилтоос үүдэлтэй ОХУ-ын өмнөд хэсгийн Краснадор хотын Кавказская тосгоны оройлцоох газрын тосны агуулахад гарч буй галыг унтраахаар оролдож байгаагаа орон нутгийн засаг захиргаа “телеграмм” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Мария Захарова “Бид Киевийн дэглэм АНУ-ын санал болгосон гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн” гэж үзэж байна хэмээн цохон тэмдэглэжээ.
Харин Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленьский “Оросууд эрүүл мэндийн байгууллага, төмөр зам зэрэг дэд бүтцийн байгууламжууд руу дайралт хийж байгаа нь Путины үгс бодит байдалтай нийцэхгүй байна” хэмээн мэдэгдсэн.
Краснадорын засаг захиргаанаас өгсөн мэдээлэлд гал унтраах ажиллагаанд нийт 429 гал сөнөөгч, 174 ширхэг техник хэрэгсэл ашиглаж 3750 метр квадрат талбайг хамарсан галыг унтраахаар ажиллаж байгааг дурьдсан байна.









