ОХУ, Украины эрчим хүчний системийг онилж, томоохон дулааны станцуудад пуужингийн цохилт өглөө. ОХУ нь Украины эрчим хүчний системд ийнхүү цохилт өгсөн нь өвлийн улирал эхэлж буй энэ цагт үед Украины энгийн иргэдэд их хэмжээний хохирол учруулж байна. ОХУ-ын харвасан пуужин Украины нийслэл Киев болон ойр орчмын бусад хотуудын дулааны станцуудыг оносон бөгөөд одоогоор хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байна. Мөн Киев болон ойролцоох бүс нутгуудын тог цахилгаан тасалдаад байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Украины Ерөнхийлөгч В.Зеленский хэлэхдээ, ОХУ нь Украины эрчим хүчний системд цохилт өгөхдөө 120 орчим пуужин, 90 орчим нисгэгчгүй онгоц харвасан гэж мэдэгджээ.
Украины Гадаад хэргийн сайд Андрий Сыбиха, ОХУ нь дайн эхэлсэн цаг үеэс хойш энгийн иргэдийг ихээр хохироож байна. Зөвхөн эрчим хүчний системд хийсэн цохилтын улмаас 9 хүн амиа алдсан гэж онцлов.
ОХУ нь 2022 онд Украинд халдан довтолсноос хойш Украин улсад 11973 энгийн иргэн амиа алдсанаас 622 нь бага насны хүүхэд байгаа тухай НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.











