Пүрэв гарагт Турк Улсын нийслэл Истанбул хотноо болж байгаа ОХУ-Украйны энхийн хэлэлцээрт оролцож буй ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский “ОХУ-ын зорилго нь Украйнтай удаан хугацааны энхтайван тогтоох явдал” гэжээ. Түүний хэлж буйгаар хэлэлцээр нь нийтлэг ойлголцолд хүрч, зөрчилдөөн үүсгэсэн шалтгаануудыг арилгахад оршиж байгаа аж. 2022 онд амжилтад хүрээгүй хэлэлцээрийг тухайн үед Украйны талаас зогсоосон юм. Мединский энэ удаагийн хэлэлцээрийг өмнөх хэлэлцээрийн үргэлжлэл гэж үзэж байгаа ажээ. Тэрээр “Бид энэхүү хэлэлцээг гурван жилийн өмнө Украйны талаас зогсоосон энхийн хэлэлцээрийн үргэлжлэл гэж үзэж байгаа” гэсэн байна.
Хариуд нь Украйны тал 2022 онд ОХУ-аас тавьсан нөхцөлийг хүлээн зөвшөөрөх аргагүй, үндсэндээ бууж өгөх нөхцөл тулгасан гэжээ. Мединский бүтээлч, шийдэл эрэлхийлсэн хэлэлцээг байгуулахад тууштай ажиллаж байгаагаа онцолсон байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Энхийн яриа хэлэлцээ анх 2022 оны хоёрдугаар сард, ОХУ-аас Украинд хэдэн арван мянган цэрэгтэй дайран орсны дараахан Беларусьт эхэлсэн. Хожим нь хэлэлцээ Истанбул руу шилжиж, “Истанбулын тунхаглал” хэмээх төсөл боловсруулагдаж байсан юм.
Хэлэлцээ амжилтад хүрэлгүйгээр 2022 оны тавдугаар сард зогссон ч ОХУ-ын албаны хүмүүс тухайн үеийн Истанбулд хийгдсэн яриа хэлэлцээнд үндэслэн асуудлыг шийдвэрлэх боломж одоо ч бий хэмээн удаа дараа мэдэгдсээр ирсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф мөн 2022 онд эхлүүлсэн яриа хэлэлцээний төслийг ирээдүйн энхийн хэлэлцээний боломжит “Замын зураг” байж болох талаар санал дэвшүүлжээ.











