



















ОХУ зул сарын баяраар Украины эрчим хүчний системд том цохилт өгч, дүн өвлийн хүйтнээр тус улсын иргэдийг хүнд байдалд орууллаа.
2024 он гарсаар ОХУ ийнхүү гурав дахь удаагаа Украины эрчим хүчний сүлжээнд томоохон халдлага үйлдэж байна. Эрчим хүчний системд цохилт өгөх нь энгийн ард иргэдийн эсрэг хийж буй халдлага бөгөөд үүнээс үүсэх хохиролын хэмжээ тооцож барамгүй их байдаг.
ОХУ-ын талаас харвасан пуужин Украины хэд хэдийн мужийг онилсон бөгөөд Зүүн Днепропетровск мужид пуужингийн цохилтод өртөж нэг хүн амь үрэгдсэн байна. ОХУ-ын хилтэй ойр орших Харьков хот руу 6 пуужин харвасан бөгөөд 7 хүн шархдаж, орон сууцны барилгууд нурж, дэд бүтцүүд эвдэрч сүйджээ.
Одоогоор Харьков мужийн хагас сая орчим айл өрх халаалтгүй болсон байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-ын энгийн иргэдийг хохироосон халдлагыг хүнлэг бус үйлдэл хэмээн мэдэгдсэн юм.
Харин шинжээчдийн зүгээс Украин улс өнгөрсөн 11-р сард АНУ-д үйлдвэрлэсэн алсын зайн тусгалт "ATACMS" Их Британи-Францын "Shadow Storm" пуужингаар цохилт өгсөний хариуг "Зул сарын баяраар" илгээж байна гэж үзсэн юм.









