Нийгмийн даатгалын ерөнхий газар албан хаагчдыг чадавхжуулах, системийн шинэчлэл хийх, нийгмийн даатгалын үйлчилгээний хүртээмж, хамралтыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын албан бус эдийн засгийг албажуулах төслийн хүрээнд хийж хэрэгжүүлж ирсэн.

Дээрх төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд үнэлгээ хийхээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөх, үнэлгээний ахлах Лоес ван дер Граф өнөөдөр /2025.08.22/ Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллалаа.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Тэрээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагаа нь Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн уялдаж, нийгмийн даатгалын үйлчилгээнд ахиц дэвшил гарсан эсэх, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох газрын дарга, мэргэжилтнүүдээс асуулт асууж, санал солилцлоо.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар











