Монгол улсын Засгийн газраас баримталж буй бодлого шийдвэр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал түүнтэй холбоотой орон нутагт анхаарах асуудлаар МУ-ын Ерөнхий сайдаас мэдээлэл, үүрэг чиглэл өгөх хуралдаанд аймгийн Засаг дарга, удирдлагууд, сумдын Засаг дарга нар оролцлоо.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч төсвийн тодотгол хийгдэж буйтай холбоотойгоор аймаг сумдын удирдлагууд сум орон нутгийн хөгжилд нэн тэргүүнд шаардлагатай хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах, төрийн бүх шатанд төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, үйл ажиллагааг сайжруулж ажиллах, хүн төвтэй хөгжлийн бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэх үүрэг чиглэл өглөө.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өвс тэжээлийн нөөц бэлтгэх, аймаг хоорондын отор нүүдэлд бодлогоор хангаж ажиллах, суурин газруудад өвлийн улиралд цахилгаан, дулааны эрчим хүчийг доголдолгүй хангаж ажиллахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Хуралдаанд аймгийн Засаг дарга Н.Энхбат дараах санал, асуудлыг илэрхийллээ.
-Цогтцэций сумын 960 хүүхдийн сургуулийн барилгыг барьж дуусгахад ЗГ-аас анхаарч төсвийн тодотголд тусгаж өгөх, тус суманд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нэн тулгамдаж буйг илэрхийллээ.
- Аймаг сумдын урсгал болон хөрөнгийн зардлын зарцуулах эрхийг нээж орон нутгийн төсвийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж өгөх хүсэлтийг илэрхийлж хуралдаанд оролцлоо.
Эх сурвалж: Өмнөговь Аймаг Засаг Даргын Тамгын Газар










