
Өмнөговь аймаг газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар олон улсын байгууллага, гадаад, дотоодын оролцогчдод танилцуулж, мэдээлэл хүргэж байна.
Таримал ойн сангийн хэмжээгээр улсдаа тэргүүлдэг Өмнөговь аймаг мод тарих, ойжуулах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын байгууллага, түншүүдтэй хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна. Энэ хүрээнд мод усалгааны дэвшилтэт технологи, шинэ арга туршлага нэвтрүүлэх, говийн бүсийн онцлогт тохирсон ойжуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар олон улсын байгууллага, түншүүдтэй санал солилцлоо.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

08-р сарын 20-ны өдрийн үйл ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн павильон 20-д бизнес уулзалт зохион байгуулж, олон улсын 5 хэлэлцүүлэгт оролцон, 10 гаруй байгууллагатай цаашид хамтран ажиллах боломж, төсөл хөтөлбөрийн чиглэлээр санал солилцлоо. Мөн 10 гаруй оролцогчид заг тарих, арчлах, ургуулах сургалт, зөвлөгөө өгч, говийн бүсэд мод, бут сөөг ургуулах чиглэлээр мэдээлэл хүргэлээ.











