
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хуралд оролцож байгаа НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Бонн дахь газрын дарга, Анимеш Кумартай хоёр талт уулзалт хийлээ.
Монгол Улсын хувьд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас зохион байгуулдаг “Глобал Платформ”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын бага хурал” болон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-д тогтмол оролцож, олон улсын хамтын нийгэмлэгүүд болон дэлхийн улс, орнуудын өмнө гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахын зэрэгцээ, хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж, туршлага солилцдог юм.
НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын манлайлалд КАДРИ түншлэлийн баг Монгол Улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлын чадавхыг 2023-2024 онд үнэлж гаргасан зөвлөмжийн дагуу “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ”-г Монгол Улсад хэрэгжүүлэх III шатны арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
Цаашид гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, техник технологийн шийдлийг ашиглахад алба хаагчийн ур чадварыг хөгжүүлэх, хот суурин газрын гамшгийг даван туулах чиглэлээр дэлхийн хотуудтай туршлага, сургамжаа солилцох, хот суурин газрын хүн амын гамшгийг даван туулах чиглэлээр техник хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, иргэдийн эрсдэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, гамшгийн нөөц, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт, санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр бүс нутгийн болон улс орны туршлага, сургамжаас суралцах, дадлагажихад хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
#гадаадхамтынажиллагаа










