
Орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр \2026.08.20\ боллоо. Ээлжит хуралдаанаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд ажлын хэсгийн тайлан мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.
Өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнүүдэд;
🔹 3,111 иргэнд 107.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 173 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
🔹 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 67.2 тэрбум төгрөгийн 1,135 гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 452.4 сая төгрөгийн 4 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, 4 иргэний орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулжээ.
🔹 Улсын бүртгэлийн байгууллагад 274 дуусаагүй барилгад тэмдэглэл хийж, 82 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлсэн байна.
🔹Цаашид иргэдийн орон сууцны захиалгын гэрээг давхардуулан байгуулах эрсдэлийг таслан зогсоох, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түр журмыг боловсруулж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

LУг журмаар захиалсан орон сууц, талбайн мэдээллийг бүртгэх, урьдчилсан тэмдэглэл хийх, иргэн өөрийн мэдээллийг нээлттэй шалгах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Ажлын хэсгийн ахлагчийн хувьд миний бие холбогдох албан туушаалтнуудад;
📌Иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллах
📌хэрэгт холбогдсон орон сууцны компани, аж ахуй нэгжүүдийн нуугдмал хөрөнгийг илрүүлэх
📌Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ орон сууцны захиалгын харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох
📌Орон сууц захиалгатай холбоотой хамгийн их хохирогчтой 14 компанийн хэргийг шуурхай шийдвэрлэж чадвал нийт хэргийн 60 орчим хувийг нь шийдвэрлэх боломжтой гэж ажлын хэсгийн бүрэлдэхүүн үзэж байгаа учир холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, бодит үр дүн гаргаж ажиллах үүрэг чиглэлийг өглөө.
✅ Орон сууцны захиалга өгч хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах, учирсан хохирлыг шуурхай барагдуулах, цаашид иргэдийг ижил төрлийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх нь Ажлын хэсгийн гол зорилго юм.










