



















Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх журам”-ын дагуу өнөөдөр 14 албан хаагч тангараг өргөлөө.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Энхбат, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, салбар зөвлөлийн гишүүн Т.Дөлбаяр, салбар зөвлөлийн гишүүд, төрийн байгууллагын удирдлагууд, ажлын хамт олон оролцож, аймгийн Засаг дарга баяр хүргэж амжилт хүсэн төрийн албанд ажиллана гэдэг төр, ард түмний өмнө өндөр үүрэг хүлээж, улс, орон нутгийн хөгжилд оюун ухаан, мэдлэг, боловсрол бүхнээ зориулж ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах нэр төртэй алба юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.

Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, ёс зүйн хэм хэмжээнээс хамаарч улс, орон нутаг, нийгмийн хөгжил, ирээдүйн сайн сайхан бүхэн хамаардаг. Тиймээс төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, зарчим, нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг ёсчлон сахиж аливаа зөрчил гаргахгүй ажиллахыг уриаллаа.
Мөн Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Зандраа “Санаж явахад илүүдэхгүй” лекц уншин номоо гардуулан өглөө.










