2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний нийт 378 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 224 тохиолдол нь лаборатори болон эмнэлзүйн шинжилгээгээр батлагдсан, 154 нь сэжигтэй тохиолдол юм. Нийт өвчлөлийн дийлэнх буюу 46.8%-ийг 10–14 насны хүүхдүүд эзэлж байгаа нь өвчлөл энэ насны бүлгийн дунд өндөр байгааг харуулж байна.

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын А/1021 дугаар захирамжийн хүрээнд улаанбурхан өвчний тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор “Эрсдэлгүй ирээдүй – Дархлаажуулалтын аян”-ыг хэрэгжүүлж эхлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Улаанбурхан нь өндөр халдварлах чадвартай, хүндрэл ихтэй, зарим тохиолдолд амь насанд ч хүргэж болзошгүй ноцтой халдварт өвчин юм. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэх цорын ганц үр дүнтэй арга нь дархлаажуулалт болохыг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.
Иргэн та:
• 0–15 насны хүүхдээ нөхөн дархлаажуулалтад яаралтай хамруулж,
• Өвчний шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад шуурхай хандаж,
• Эрүүл мэндийн байгууллагын сэрэмжлүүлэг, зөвлөмжийг чандлан дагаж мөрдөхийг уриалж байна.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар










