Гурвантэс сумын эрүүл мэндийн төв нь Өмнөговь аймгийн баруун бүсийн хамгийн том эмнэлэг бөгөөд уул уурхай, хилийн боомт зэрэг онцлогоос хамаарч нийт 15,000 гаруй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн 3,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр орчин үеийн стандарт бүхий шинэ эмнэлгийн барилгыг барьж байгуулан тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийн өнөөдөр нээлтээ хийлээ.


Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Эмнэлгийн 3 байртай, 40 эмч ажилтантай, 20 ортойгоор дотор, хүүхэд, шүд, уламжлалт, лаборатори, рентген зэрэг нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо, эмчилгээг хийх боломжтой болж үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

Гурвантэс эрүүл мэндийн төв нь 79 жилийн түүхтэй бөгөөд анх 3 бага эмч, нэг асрагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд баруун бүсийн хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай том эмнэлэг болон үйл ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар











