
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол, Япон хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа 2005 оноос эхэлж, санхүүгийн болон техникийн туслалцаа, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхжуулалт, сургалт, судалгааны чиглэлээр тогтвортой өргөжин хөгжиж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

Цаашид хамтарсан сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулах, үндэсний сургагч багш нарыг бэлтгэх, монгоол орны онцлогт тохирсон сургалтын материал, цагийн байдлын хувилбар боловсруулах, алба хаагчдыг тус улсын гамшгийн менежментийн сургалт, дадлагад ажиглагчаар оролцуулах хүсэлтэй байгаагаа хошууч генерал Г.Ариунбуян илэрхийллээ.
Энэ удаагийн ажлын айлчлал нь хоёр байгууллагын харилцааг шинэ шатанд гаргах, хамтарсан олон талт арга хэмжээг эхлүүлэхэд чухал алхам болохыг талууд онцолсон юм.
#гадаадхамтынажиллагаа










