




















Хэзээ ч гэрлээгүй, хүүхэдгүй байсан Франц Кафка (1883-1924) 40 насандаа нэгэн өдөр Берлинийн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явахдаа хайртай хүүхэлдэйгээ гээсэндээ уйлж суусан бяцхан охинтой таарчээ. Кафка охин хоёр хүүхэлдэйг хайсан ч бүтэлгүйтэв. Кафка түүнийг маргааш нь цэцэрлэгт хүрээлэнд ахин уулзаж, хүүхэлдэйг хайхаар буцаж ирнэ гэж амлав. Маргааш нь охин хүүхэлдэйгээ хайгаад олоогүй байтал Кафка охинд хүүхэлдэйнх нь "бичсэн" захидлыг өгчээ. Захидалд "Битгий уйлаарай. Би энэ ертөнцтэй танилцахаар аялалд гарлаа. Би чамд өөрийнхөө адал явдлын тухай байнга бичих болно. ." гэсэн байж.
Ийнхүү Кафкагийн амьдралын төгсгөл хүртэл үргэлжилсэн түүх эхэлсэн. Кафка охинтой уулзах бүрдээ хүүхэлдэйний адал явдал, яриагаар бичсэн захидлуудыг анхааралтай уншиж өгдөг нь охиныг туйлын их баярлуулдаг байж. Эцэст нь Кафка Берлинд хүүхэлдэй (тэр нэгийг худалдаж авсан) буцаж ирсэн тухай охинд хэлж хүүхэлдэйг өгчээ. "Энэ миний хүүхэлдэйтэй огтхон ч адилгүй байна" гэж охин гоморхов. Охиныг ингэж хэлэхэд Кафка түүнд хүүхэлдэй "Аялал намайг өөрчилсөн" гэж бичсэн өөр нэг захидлыг уншиж өгчээ. Бяцхан охин шинэ хүүхэлдэйгээ тэврээд аз жаргалтайгаар гэртээ харьсан байна.
Жилийн дараа буюу 1924 онд Кафка нас барав...
Олон жилийн дараа охин насанд хүрч хүүхэлдэйн дотроос түүнд хаягласан захиаг олжээ. Кафкагийн гарын үсэгтэй жижигхэн захидалд "Чиний хайртай бүх зүйл алга болно, гэхдээ эцэст нь хайр өөр замаар эргэж ирнэ." Өөрчлөлтийг хүлээж ав. Энэ нь чамайг өсөж том болоход зайлшгүй шаардлагатай. Бид хамтдаа өвдөлтийг гайхшрал, хайр болгон өөрчилж чадна, гэхдээ энэ өөрчлөлтийг ухамсартайгаар, санаатайгаар бий болгох нь гагцхүү биднээс хамаарна гэсэн байжээ.










