Шинэ долоо хоногийн эхний өдрийн ажил хэрэгч зөвлөгөөг Америкийн хөрөнгө оруулагч, бизнесмен, алдартай блоггер, “Mahalo.com” хайлтын системыг үндэслэгч Жейсон Калаканис өгнө.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэрээр “Хүмүүс амжилтанд хүрэхийн тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Зарим нь өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн байхад зарим нь үгүй. Нэг хэсэг нь алдар нэр, өмч хөрөнгийг өвлөж авсан байхад нөгөө хэсэг нь өөрөө цогцлоон бүтээсэн байдаг. Тэгвэл амжилт гэдэг уул өөд мацаж яваа уншигчиддаа нэгэн зөвлөгөөг хүргэе. Ямар ч үр дүнгүй хий дэмий битгий ажилла. Ажлаа хийж байхдаа хүртэл өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн арга бодож олоод түүнийгээ өөрийн болгон эзэмш. Өнөө үед их ажилласанаар амжилтанд хүрнэ гэж бараг байхгүй. Харин хэн илүү өөрийгөө хөгжүүлж чадсан нь амжилтанд хүрдэг цаг үе. Ийм болохоор ажлынхаа хажуугаар заавал өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох хэрэгтэй. Хүн ер нь завгүй байх тусмаа бүхнийг амжуулдаг сонин зуршилтай байгалийн амьтан юм” гэж Жейсон Малаканис зөвлөж байна. Эцэст нь хэлэхэд өнөөдрөөс эхлээд өөрөө өөрийгөө хөгжүүлээрэй. Сурахад оройтно гэж үгүй. (Өмнөх зөвлөгөөнүүдийг ЭНД дарж уншина уу)
Mr.Unuku










