Орхон аймгийн Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Хушаат, Зүүнхараа, Хүдэр сумдууд, Дархан-Уул аймгийн Орхон сумдын ойн санд сонгомол үйлчилгээт бактерийн бэлдмэл ашиглан үүргийн шүршигч багажаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажлыг зохион байгуулж байна.

Тус сумдын зарим ойн санд ойн хөнөөлт шавж болох нарсны эгэл бийрэн сүүлт, сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийн эсрэг сонгомол үйлчилгээт бактерийн бэлдмэл ашиглан үүргийн шүршигч багажаар тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр нийт 10500 га талбайд хийж гүйцэтгэхээр бэлтгэл ажлыг ханган 2025 оны 6-р сарын 08 -аас тэмцлийн ажлаа эхлүүлээд байна. Сонгомол үйлчилгээт бактерийн бэлдмэлийн үйлдвэрлэгч Шим ХХК хамтран ажиллаж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Захиалагч: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар
Гүйцэтгэгч: Хоймор ой ХХК
Туслан гүйцэтгэгч: Залуу Төгөл ХХК/Zaluu Tugul LLC
Иймд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил хийгдэж байгаа бүс нутгийн иргэд, малчид зөвлөгөө зөвлөмжийг баримтлан хорио цээрийн 14 хоногт ой модонд аялах, жимс түүхгүй байх мөн зөгийн ААН эрхлэгчид хорио цээрийн хугацаанд түр зөөвөрлөхийг анхааруулж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Сэлэнгэ Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар











