Драгон худалдааны төв дэх АТҮТ-ийн үйлчилгээний салбарыг 2023 оны наймдугаар сарын 25-аас Номин агуулах руу нүүлгэсэн. Номин агуулах буюу шинэ байршилд очсоноор нийтийн эзэмшлийн талбайн хэмжээ тав дахин, үйлчилгээний талбай 1.2 дахин, автобус зогсдог талбайн хэмжээ 1.5 дахин нэмэгдсэн бол зорчигчийн хүлээлгийн танхимын багтаамж 2.7 дахин нэмэгдсэн зэргээр нүүснээ зөвтгөж байсан. Гэтэл өчигдрөөс гэнэт буцаад хуучин байршил буюу Драгон худалдааны төв рүү нүүж ирсэн талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тодруулбал: "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил хийгдэхтэй холбогдуулан түр хугацаанд нүүжээ. Тодруулбал, Номин автобуудлаас эхлэлтэй
Архангай
Баян-Өлгий
Баянхонгор
Говь-Алтай
Завхан
Өвөрхангай
Увс
Ховд зэрэг аймгийн чиглэлүүд 10 дугаар сарын 22-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 28-ныг дуустал хугацаанд Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх юм байна.










