"Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн -2025"арга хэмжээ “БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-САНХҮҮГИЙН ЧАДАМЖ- НИЙГМИЙН БАТАЛГАА” уриан дор 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод болно.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан төв суурин газрын нийтийн аж ахуйн инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл хөтөлбөр, салбарын санхүү эдийн засгийн өнөөгийн байдал, хүний нөөцийн хүртээмж тэдний нийгмийн баталгаа, шинээр нэвтэрч буй техник технологийн дэвшил, хууль эрхзүйн орчныг сайжруулах тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилтыг хэлэлцэх энэхүү зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтнууд оролцоно.
Эх сурвалж: Барилга Хөгжлийн Төв










