



















Улаанбаатарын цагаар өглөөний 08 цагт Лос-Анжелес хотын Долби театрт 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн наадам нь олон төрлийн онцлог, шинэчлэлээр дүүрэн байж, кино урлагийн шилдгүүдийг алдаршуулсан юм.
Шилдэг кино
Францын гэмт хэрэг, инээдмийн төрлийн “Эмилия Перез” кино энэ удаагийн наадмын хамгийн олон буюу 13 шагналд нэр дэвшсэн. Ийнхүү оны шилдэг кино болж байна.
Шилдэг найруулагч
Шилдэг найруулагчийн шагналыг “The Brutalist” киноны найруулагч Брэди Корбет хүртсэн нь түүний ур чадвар, бүтээлч сэтгэлгээг дахин баталлаа гэж үзэгч, шүүмжлэгчид шагшиж байна.
Шилдэг эрэгтэй гол дүр
“Төгөлдөр хуурч” киногоороо цуутай алдарт жүжигчин Эдриен Броди “The Brutalist” киноны гол дүр болох цагаач архитекторын дүрээрээ хоёр дахь Оскараа өөрийн болголоо.
Шилдэг эмэгтэй гол дүр
Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Anora” киноны Орос гаралтай биеэ үнэлэгчийн дүрээр 25 настай залуу жүжигчин Майки Мэдисон гардлаа.
Шилдэг анимейшн кино
Шилдэг анимейшн киноны шагналыг “The Wild Robot” кино хүртсэн нь хүүхэлдэйн киноны салбарт шинэ чиг хандлага тогтоосон бүтээл боллоо.
Шилдэг гадаад хэл дээрх кино
Шилдэг гадаад хэл дээрх киноны шагналыг “Flow” анимэйшн кино хүртсэн нь олон улсын кино урлагийн чанарыг хөндсөн үнэлгээ гэж шүүмжлэгчид дүгнэж байна.
Шилдэг эрэгтэй туслах дүр
Киран Калкин “A Real Pain” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн нь түүний жүжигчний ур чадварыг дахин нотоллоо гэсэн талархалд дарагдаж байна.
Шилдэг эмэгтэй туслах дүр
Зои Салдана “Эмилия Перез” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн нь түүний карьерын томоохон амжилт болон түүхэнд үлдэж байна.
Оскар-2025 наадмын шагналууд нь жүжигчдийн авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн төдийгүй, кино урлагийн олон талт байдал, ёс суртахуун, үнэт зүйл, тэсвэр тэвчээрийг шагшин магтсан илэрхийлэл болон үлдэж байна.










