Казахстаны алдартай блогчин Азамат Сарсенбаевыг Актауд осолдсон онгоцны гэрэл зураг, видео бичлэг нийтэлсэн, хууль сахиулагчдын шаардлагыг биелүүлээгүй хэмээн шүүхээс 10 хоног баривчлах шийдвэр гаргажээ. Энэ тухай түүний өмгөөлөгч Айбек Суйундуков мэдэгдлээ. Азамат Сарсенбаев Актау хотын ойролцоо осолдсон Азербайжаны зорчигч тээврийн онгоцны ослын буулт хийсэн газар зураг дарж, бичлэг хийх үед хууль сахиулагчид зогсоох шаардлага тавьсан гэжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Азамат Сарсенбаевын гэрэл зургуудыг дэлхийн ихэнх мэдээллийн агентлагууд, тэр дундаа “Reuters”, “The New Times”, “The Guardian”, “CNN” ашиглажээ.
Азамат Сарсенбаев осолдсон онгоцны зураг бичлэгийг дроноор авсан бөгөөд тухайн үед ямар ч албан тушаалтан зураг авч болохгүй гэж хориглоогүй тухай Инстаграм хуудаснаа мэдээлжээ.










