Өнөөдөр “American Airlines” компанийн зорчигч тээврийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдөж осолдсон хэрэг гарсан. Агаарт мөргөлдөж осолдсон онгоцнууд Потомак голд унасан бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр 30 хүний цогцос олдоод байна. Осолдоод байгаа “American Airlines” компанийн зорчигч тээврийн онгоцонд АНУ болон ОХУ-ын уран гулгалтын тамирчид, тэдний ар гэрийнхэн, дасгалжуулагч нар явжээ. АНУ-ын уран гулгалтын спортын холбооны мэдэгдэлд “American Airlines” 5342 дугаар нислэгт “манай тамирчид” явж байсан хэмээн баталгаажуулжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Харин Кремлийн зүгээс “American Airlines” компанийн онгоцонд ОХУ-ын уран гулгалтын дэлхийн аварга асан Евгения Шишкова, Вадим Наумов, Инна Волянская нар зорчиж явсаныг баталсан байна. АНУ-ын Канзас мужийн Вичита хотод 1-р сарын 20-ноос 1-р сарын 26-ны хооронд АНУ-ын уран гулгалтын үндэсний аварга шалгаруулах тэмцээн болсон бөгөөд АНУ-ын уран гулгалтын тамирчид уг тэмцээнд оролцоод буцаж явсан байна. Харин Оросын тамирчид болох Евгения Шишкова, Вадим Наумов нар 1994 онд гэрлэсэн бөгөөд АНУ-д уран гулгалтын дасгалжуулагчаар ажиллаж байжээ.
Ослын газарт онцгой байдлын 300 орчим алба хаагч аврах ажиллагаа явуулж, зорчигчдын цогцсыг гаргаж авч байна. Зорчигч тээврийн онгоцонд багийн 4 гишүүнээс гадна 60 зорчигч явсан бөгөөд цэргийн нисдэг тэрэгт АНУ-ын армийн гурван алба хаагч байжээ. Аврагчдын хувьд цаг агаар хүйтэн, салхитай, хүнд нөхцөлд эрэн хайх ажиллагааг явуулж байна. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байна.










