“Өсөлттэй Даланзадгад хот” хөтөлбөрийн нэг жилийн тайлангийн өдөрлөг Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулагдаж хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг иргэдэд танилцууллаа.
2025 онд Даланзадгад хотын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, соёл урлаг, спорт, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, аялал жуулчлалын салбаруудад хэрэгжүүлсэн оновчтой, үр дүнтэй төсөл хөтөлбөрүүд болон бүтээн байгуулалтын ажлуудыг олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулсан юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны төсөвт санал авах, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг цэгээс хүргэх арга хэмжээг өдөрлөгийн хүрээнд зохион байгууллаа.











