



















Өмнөговь аймаг эдийн засгийн олон тулгуурт бодлогыг хэрэгжүүлж орон нутгийн иргэд, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгчдийн бизнесийг орчныг сайжруулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн ЖДҮ эрхлэгч нарт 5 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, эхний 12 хүртэл сар үндсэн зээлээс хөнгөлөгдөх боломжтой зээлийг олгодог юм.
Энэхүү хөнгөлөлттэй зээлийг 2022 онд 5 тэрбум , 2023 онд 4 тэрбум, 2024 онд 1 тэрбум төгрөгөөр 87 аж ахуй нэгжийг санхүүжүүлэн бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх боломжийг олгон ингэснээр 480 шинэ ажлын байр нэмэгдсэн бол 176 ажлын байрыг хадгалах боломжоор хангаад байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэ онд нийт 5 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд олгох бөгөөд зээлд хамрагдаж төслөө ирүүлэх сонирхолтой иргэд, бизнес эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл, төсөл боловсруулах, бизнесээ хэрхэн зөв удирдах, хөгжүүлэх зэрэг олон талт мэдээллийг багтаасан “Өсөлттэй Өмнөговь- Өсөлттэй Жижиг дунд үйлдвэрлэл” арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээнд 300 гаруй иргэд бүртгүүлэн Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимыг дүүргээд байна. ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй боловч төслөө боловсруулж, бизнесийн тооцооллоо хийхэд гаргадаг нийтлэг алдаанаас үүдэн төсөлд хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд зөвлөгөө өгч, гарын авлага, төслийн загварыг зөөврийн дискэнд байршуулан өгч байна.
Мөн 3-р сарын 24-28-ны өдрүүдэд Нутгийн удирдлагын ордонд төрийн байгууллагуудын албан хаагчид байрлан бүрдүүлэх материалд шаардлагатай лавлагаа, тодорхойлолтыг гаргаж өгөн ажиллахаар зохион байгуулж байна.










