Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Даваа гаригт 11-11 төвд ажиллах үеэрээ эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлаар тайлбар өгсөн. Тэрээр "Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тариф нэмэх асуудлыг бие даан шийдвэрлэдэг зохицуулалттай. Гэхдээ Эрчим хүчний яамнаас үнэ тариф нэмэх асуудлаар холбогдох судалгааг хийж байна. Ойрын хугацаанд Засгийн газар болон Эрчим хүчний үндэсний хороонд танилцуулна. Нэг талдаа шийдвэр гарахаар олон нийтэд танилцуулна. Бид 2024-2025 оны өвөл цахилгаан эрчим хүчний хэдэн хувиар өсөх вэ гэдэг нарийн судалгааг хийж чадахгүй байна. Бид ийм төсөөлөл хийх гэж оролдсон. Өнгөрсөн 2023 онд эдийн засгийн өсөлт 7 хувьтай байхад эрчим хүчний чадлын өсөлт 12 байсан юм чинь энэ жил ялгаагүй 12 хувиас доошгүй өсөх болов уу. Магадгүй 15-16 хувиар өсвөл цахилгаан эрчим хүчийг өвлийн их ачааллын үед хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй" гэж мэдэгдсэн юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️










