



















БОУАӨ-ийн сайд Б.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж аймгийн Байгаль орчны газрын албан хаагчидтай уулзлаа. Тус аймгийн Байгаль орчны газар нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Аймгийн байгаль орчны газрын даргын зүгээс Арвайхээр хотын ундны усны хайгуул 1987 оноос хойш хийгдээгүйг онцлоод, мөн Сант сумын ундны усны нөөц хүндрэлтэй нөхцөл байдалд хүрсэн тул энэ чиглэлд анхаарч өгөхийг сайдаас хүслээ.

Түүнчлэн говийн бүсийн усан хангамжийг сайжруулахаар төлөвлөсөн засгийн газрын төлөвлөгөөний дагуу Орхон-Онги төслийн урсацыг зарим нутагт орших газар тариалангийн талбай дамнуулах, ойролцоо дамжин өнгөрөх сумдын нуур горхиудыг тэтгэх зорилгоор трассын зурагт өөрчлөлт оруулах, сүүлийн 15 жил гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжээгүй аймгийн байгаль орчны газарт гадаад болон дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжийг тодрууллаа.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох нар эдгээр тулгамдсан асуудлуудыг бодлогын түвшинд эрэмбэлэн ангилж шат дараатай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв. Эцэст нь Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар нийт долоон хөв цөөрмийн төслийг холбогдох газруудаар батлуулж ажил хэрэг болгон бусад аймгуудыг манлайлж байгааг БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар өндрөөр үнэллээ.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам










