




















🇲🇳 Эх орон, эх дэлхийнхээ өнцөг булан бүрд амьдарч буй Монгол түмэндээ ирж буй 2026 оны мэндийг өргөн дэвшүүлж, Шинэ жилийн баярын мэнд хүргэе...
Экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, хүний амьдралын чанарыг дэмжигч хамгийн үнэт баялаг бол ой мод юм. Эх дэлхийн амин судал болсон гол мөрний тогтвортой урсац, цаг уурын зохицол, байгалийн “амьсгал” хүртэл ой модны оршин тогтнолоос шалтгаалдаг билээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар нь байгаль орчны тогтвортой байдлыг хангаж, ойн нөөцийн доройтлыг бууруулан нөхөн сэргээх, ойжуулалтыг эрчимжүүлэх замаар ойн бүрхэвчийг нэмэгдүүлэх, тогтвортой ойн менежментийг төлөвшүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэрийг сэргээх зорилгоор улс орон даяар өрнөж буй нэгдмэл үйлс юм. Нэг тэрбум мод тарьж ургуулах энэ их ажлыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэд, олон улсын байгууллагуудын хамтын оролцоо өсөн нэмэгдэж, ойн салбарын хөгжилд чухал түлхэц болж байна.
Улиран өнгөрч буй 2025 он Монгол орны ой, байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх их үйлсэд хамтын зорилго, нэгдмэл сэтгэл шингэсэн жил боллоо. Хэдий бэрхшээл, сорилт олон байсан ч ойн салбарын мэргэжилтнүүдийн уйгагүй хөдөлмөр, иргэдийн идэвхтэй оролцоо, байгууллагуудын нягт хамтын ажиллагаа нь ойн үнэ цэнэ, хамгаалалтын хариуцлагыг улам тодотгож өглөө.
Энэ үйлсэд зүрх сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ зориулсан та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Шинэ ондоо урам зориг, эрч хүч, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай🇲🇳










