Байгаль орчин, уур амьсгалын сайд Б.Батбаатар шуурхай хуралдаан хийж, ой, хээрийн түймрийн тархалтын мэдээллийг сонсон, УОК-ын 01 албан даалгавар, тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар түймрийн аюулын зэрэглэлд үндэслэн ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах эргүүл шалгалтыг эрчимжүүлэх хүрээнд албан даалгавар гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад хүргүүлэхээр болсон байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Өнөөдөр /2025.06.25/ өглөөний 09:00 цагийн байдлаар
✅Сэлэнгэ аймгийн хэмжээнд нэг түймэр цурманд, дөрвөн ойн түймрийн дуудлагатай
✅Хөвсгөл аймгийн хэмжээнд нэг түймрийг цурманд, хоёр ойн түймрийн дуудлагатай
✅Төв аймгийн хэмжээнд нэг түймэр цурманд, нэг түймрийн дуудлагатай байна.
Төв аймаг Асралт Хайрхан, Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнхараа орчимд маргааш буюу энэ сарын 26-ны 14-20 цагийн хооронд нөлөөлөх боломжтой байгаа учир Сэлэнгэ аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийг дээрх байршилд заасан хугацаанд ажиллуулах үүрэг чиглэл өгөөд байна










