Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан, Оюу толгойн төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэж, өөрчлөх, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.10.13/ хоёр дахь хуралдаанаа хийв.


Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Хуралдаанаар ажлын хэсгийнхэн хэлэлцээрийг үр дүнтэй зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, уулзалт, яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж буйг онцоллоо.
Мөн ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Б. Жавхлан зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг эхлүүлэх хүрээнд холбогдох байгууллагуудад шаардлагатай ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө.
Хөрөнгө оруулагч талд хэлэлцээрийг эхлүүлэх албан ёсны саналыг хүргүүлээд байна.
Эх сурвалж: Сангийн Яам











