БНСУ-ын тусгай прокурорууд цэргийн онц байдал (дайны байдал) тогтоох гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэний дараа өөрийг нь баривчлахад саад учруулсан зэрэг хэрэгт холбогдуулан, хуучин Ерөнхийлөгч Юн Сок Ёльд 10 жилийн хорих ял оноох хүсэлт шүүхэд гаргасан талаар Yonhap агентлаг өнөөдөр мэдээллээ.


Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Прокуроруудын мэдээлснээр, огцорсон Ерөнхийлөгч Юн өнгөрсөн нэгдүгээр сард мөрдөгч байцаагчид түүнийг баривчлахаар ирэхэд, Ерөнхийлөгчийн ордондоо өөрийгөө хаан, дотогш нэвтрэхийг хориглон, баривчлах үйл ажиллагаанд саад учруулахыг завдсан гэж мөн буруутгагдаж байна.
Энэхүү ял оноох хүсэлт нь Юн Сок Ёлийн хийсэн олон хэрэгт холбогдуулан, тусгай прокуроруудын зүгээс анх удаа хорих ял оноохыг хүссэн тохиолдол болж байгаа аж.











