Реппер Диддигийн эсрэг нэхэмжлэл гаргаад байгаа хохирогчдын тоо 120-д хүрээд байна. Хохирогчид дундаас хамгийн залуу нь 9 настай байгаа нь олон нийтийн анхаарлыг дахин татлаа. Мөн 15 настай өөр нэгэн хохирогч байна. Диддигийн эсрэг нэхэмжлэл гаргах хохирогчдын тоо цаашид нэмэгдэж магадгүй гэж хохирогчдын өмгөөлөгч Тони Базби мэдэгдсэнийг Fox News Digital онцолжээ. Үүнээс гадна шүүхийн протоколд ил болоогүй насанд хүрээгүй олон хүүхэд бий гэсэн байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Харин реппер Дидди-ийн хуулийн баг энэ мэдээллийг няцаасан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнтэй холбоотой мэдээлүүдийг "цирк" болгон мушгин гуйвуулж байна гэж мэдэгдсэн юм. Мөн тэрээр өөрийгөө гэм буруугүй гэдгээ нотлохыг тэсэн ядан хүлээж өөрийн шүүх хурлыг хүлээж байна гэж өмгөөлөгч Эрика Волиф мэдээлжээ.











