



















БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.07.02/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР 17)-ын бэлтгэл болон агаарын бохирдол бусад асуудлаар талаар санал солилцов.
Сайд Б.Батбаатар сүүлийн жилүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг дурдаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг бэхжүүлэх, ҮТХН-ийн зорилтыг шинэчлэх ажилд хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж, дараах чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
✅Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг зохион байгуулах бэлтгэл ажилд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, зохион байгуулагч орныг олон улсын өндөр түвшний арга хэмжээний үеэр сурталчлан таниулах, хамтарсан зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулах;
✅Гэр хорооллын бүсийг нарны эрчим хүчээр хангах замаар агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдтэй танилцах, цаашид урт хугацаанд суурилуулах боломжийг судлах;
✅УАНС-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг сайжруулах төслийг хамтран хэрэгжүүлэх;
✅Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр чадавх бэхжүүлэх, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулахад олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэхээр тохиролцов.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам











