Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хэвтүүлэн эмчлэх 550 ортой. Гэвч сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлдэг 244 хүн байдаг байна. Энэ нь тухайн төвийн хэвтүүлэн эмчлэх хүчин чадлыг ихээхэн бууруулах болжээ. Иймд эдгээр хүмүүсийг зохих асрамжийн үйлчилгээнд шилжүүлэх буюу тийм боломжгүй тохиолдолд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллийн яамны асрамж, халамжийн зориулалт бүхий зардлаас эмчилгээний зардлыг нь санхүүжих шаардлагатайг СЭМҮТ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг ярьжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Сүүлийн жилүүдэд архи, мансууруулах бодист донтогчдын тоо эрс нэмэгдсэний зэрэгцээ мөрийтэй болон компьютер тоглоомд донтогсод мөн олшрох боллоо. СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгсдийн байдлыг үзэхэд архи, сэтгэц идэвхт эм, бодисын болон стрессийн шалтгаант өвчин, мөн хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэг зонхилдог байна.
Мөн СЭМҮТ-д үзлэгийн цаг дүүрч, амбулатори нь ачааллаа дийлэхгүй, үзүүлэх иргэд нь үргэлжийн дугаарлаж байна.










