



















Яг одоо Сербийн парламентын ордонд утаат бөмбөг, гэрэлтүүлгийн хэрэгсэл ашигласнаас болж гурван парламентын гишүүн гэмтэж, нэг нь маш хүнд байдалд эмнэлэгт хүргэгдээд байгаа мэдээг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж байна.
Өнөөдрийн хуралдаанаар их, дээд боловсролын санхүүжилтийг нэмэгдүүлэх тухай хуулийг хэлэлцэх байсан ч, сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Милош Вучевич болон түүний Засгийн газрыг огцрохыг шаардан баталгаажуулахыг хүссэн нь эцэстээ хурлын танхимд эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. 
Эмх замбараагүй байдлын үеэр парламентын гишүүн Ясмина Обрадович утаат бөмбөгөнд өртөж, цус харван эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн бөгөөд түүний биеийн байдал маш хүнд байгаа гэж мэдээлэгдэж байна. Мөн хоёр ч эмэгтэй гишүүн гэмтсэн бөгөөд тэдний нэг нь жирэмсэн байжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Парламентын дарга Ана Брнабич энэ үйлдлийг “террорист үйлдэл” гэж нэрлэж, сөрөг хүчнийг буруутгасан бол Ерөнхийлөгч Александр Вучич гэмтсэн гишүүдийг эмнэлэгт эргэж, сөрөг хүчний уг балмад үйлдлийг эрс буруушаасан байна. 
Эмх замбараагүй байдал нь Сербид сүүлийн саруудад үргэлжилж буй авлигын эсрэг жагсаал, боловсролын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай холбоотой өргөн хүрээний эсэргүүцлийн нэг хэсэг гэж дүгнэж болохоор байгаа юм. Сөрөг хүчний намууд шилжилтийн засгийн газар байгуулахыг шаардаж байгаа ч эрх баригчид саналыг няцаасаар байсан юм










