



















Австралийн Засгийн газар өсвөр насныхны нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төсөл санаачилж, өнгөрсөн долоо хоногт өргөн барив. Тэгвэл Австралийн парламент энэ 11 дүгээр сарын 18 нд хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг Австралийн сэтгэл судлаач, сэтгэцийн эмч нар “маш чухал” хуулийн төсөл болсон гэж үзэж байна. Уг хуулийн төслийг дэлхийн бусад улс орнууд хэрэгжүүлж өсвөр үеэ нийгмийн сүлжээнээс үүдэлтэй сэтгэл гутрал, түгшүүрээс хамгаалахыг уриалж байна... Австралийн Засгийн газраас өргөн барьсан тухайн хуулийн төсөл батлагдвал 12 сарын дараа хэрэгжиж эхэлнэ. Австрали улс 16-аас доош насныханд нийгмийн сүлжээг хориглосноор, хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр ажиллах дэлхийд тэргүүлэгч улс болно гэжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэхүү хуулийн төсөлд 16 нас хүрээгүй хүүхэд олон нийтийн сүлжээнд нэвтрэх үед тусгай тохиргоогоор хамгаалах, сүлжээндээ нэвтрүүлэхгүй байх үүргийг “Instagram”, “Facebook”, “TikTok”, “X”, “YouTube” зэрэг сувгууд хүлээнэ. Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд тухайн хүүхэд, эцэг эх ямар нэг шийтгэл хүлээхгүй.
Өсвөр насныхны дунд нийгмийн сүлжээний хяналтгүй хэрэглээнээс үүдэлтэй үе тэнгийн дээрэлхэлт, дарамт нэмэгдэх хандлагатай байна.
Зөвхөн Австралид ч гэлтгүй дэлхийн олон оронд энэ асуудал тулгарч байна. Өмнө нь Европын хэд хэдэн улсууд цахим хэрэглээг хориглох хуулийн оролдлого хийж байсан ч төдийлөн үр дүн гараагүй. Тухайлбал өнгөрсөн онд Франц улс 15-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох арга хэмжээ авсан боловч эцэг эхийн зөвшөөрлөөр нийгмийн сүлжээнд нэвтрэх эрхтэй гэсэн нь үр дүн үзүүлээгүй байна.










