Анхан шатны шүүхээс Zarig.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял оноосон. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 2024.11.07 болно.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг шүүхэд гаргасан ч хүлээн аваагүй. Хэрэв хуулийн хүрээнд бүхэлд нь нээлттэй явуулах боломжгүй бол хэсэгчлэн буюу төрийн нууцтай хамааралтайгаас бусад хэргийг нээлттэй шүүхийг хүссэн ч мөн хүлээж авах боломжгүй гэж тайлбарласан.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Иймд давж заалдах шатны шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулах гэж буй юм. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүх хурлыг нээлттэй явуулахаар хорих ангидаа өлсгөлөн зарласан бол түүний ар гэрийнхэн мөн Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө талбайд суулт зарласан ч, тэдний шаардлагыг Давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй.
Шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 10:00 цагт эхэлнэ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүх хуралд биечлэн оролцох бөгөөд түүнийг цагдан хорих 461 дүгээр ангиас шүүхийн байранд хүргэж ирээд байна.










