Шинэ Хархорум хотын ногоон бүсийг ойжуулах ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн Б.Өсөхбаяр, А.Булган, А.Оюунгэрэл, А.Алтанбагана, Ш.Мандал, Рэми Марселины бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 25-ныг дуустал хугацаанд явцын байдалд хяналт хийж ажиллалаа.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хяналт мониторингийн ажлаар мод тарих ажлын гүйцэтгэлийг гаргаж орон нутгийн болон гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, арчилгаа усалгаа, худаг, усалгааны систем суурилуулалт, хашаа хамгаалалтын бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлүүд цаашид авах арга хэмжээ зэргийг тодорхойллоо.

Энэхүү нөхцөл байдлын үнэлгээгээр Шинэ Хархорум хотын ногоон бүсийг ойжуулах ажлыг хамтран гүйцэтгэгчдэд үүрэг чиглэл өгөх, намрын мод тарилтын ажлын төлөвлөгөө гаргах, нөхөн тарилтын хэмжээг тогтоох зэрэг үр дүнтэй юм.
Эх сурвалж: Ойн Газар










