



















Үргэлжилсэн их түймэртэй тэмцэж буй Лос-Анжелесчууд туйлдаж байна. Лхагва гарагт шинээр дэгдсэн “Сепулведагийн түймэр” одоогоор 2 мянга гаруй га талбайг шатаажээ. Шинэ түймэр Кастаик нуурын орчмын ууланд тархаж салхи, хуурайшилтын улмаас маш хурдтай эрчээ авсан байна. Одоогоор Санта-Кларита хот орчимд амьдардаг 31 мянга гаруй оршин суугчдыг нүүлгэх тушаал гарсан бөгөөд эхний ээлжид нэн яаралтайгаар 23 мянган оршин суугчийг нүүлгэх тушаал хэрэгжиж байна. Гал унтраах ажиллагаанд 4000 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа ч түймрийн бүс өтгөн сахлаг хуурай өвстэй, салхины хүч ширүүсэж байгаа тул хүндрэлтэй байна гэж Лос-Анжелес хотын захиргаанаас мэдээлээд байгаа. Шинэ түймрийн бүсэд 4200 гаруй хоригдолтой шорон байдаг бөгөөд одоогоор 470 орчим хоригдлыг нүүлгэн шилжүүлээд байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэ оны эхээр Лос-Анжелесийн Палисэйд болон Итонд гарсан түймэр 28 хүний амь насыг авч одсон бөгөөд одоо ч бүрэн дарагдаагүй хэвээр. Уг түймэрт өндөр үнэлгээтэй мянга гаруй байшин шатаж Лос-Анжелесчууд их хэмжээний хохирол амссаар байна.










