



















Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой, Төрийн албаны өдрийг угтан Төрийн албаны хууль тогтоомжийг сурталчлан таниулах, төрийн албан хаагч, иргэдийг мэдээллээр хангах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, шинэ санал санаачилгыг нэвтрүүлэх зорилго бүхий “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аян зохион байгуулагдсан.

Аян Төрийн албаны зөвлөлийн 55 салбар зөвлөлийн дунд 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд өрнөж, дүнг Төрийн албаны өдрөөр танилцуулсан юм.
Аяныг дүгнэхэд “Бүтээмж ба инновац-UB2025” сургалт хөгжил, харилцан туршлага, арга зүй солилцох форумыг өргөн хүрээнд онцгойлон зохион байгуулсны дээр, иж бүрэн техник тоног төхөөрөмж бүхий сургалт, сонгон шалгаруулалтын байнгын ажиллагаатай танхимыг байгуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөл тэргүүлсэн байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомжийг сурталчлах чиглэлээр орон нутгийн төрийн албан хаагчдын хэмжээнд сургалт, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн үйлчилгээг иргэдэд ойр, шуурхай хүргэх, олон нийтийн оролцоонд суурилсан, уулзалт, санал хүсэлт хүлээн авах тогтолцоог бий болгож, ажилласан хэмээн дүгнэж Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлийг Дэд байрт шалгаруулан шагналыг гардуулан өглөө. Өмнөговь аймгийн иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх ажилд гар бие оролцон ажиллаж буй нийт төрийн албан хаагчдад баяр хүргэе.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар










