АНУ-ын холбооны шүүгч Таня Чуткан Элон Маск-ийн удирддаг Засгийн газрын үр ашигтай байдлын хэлтэс (DOGE)-ийн холбооны байгууллагуудын мэдээлэлд нэвтрэх, ажилтнуудыг халж солих эрхтэй эсэх асуудлаар шүүх хурал хийв. Ардчилсан намаас сонгогдсон 14 мужийн ерөнхий прокурорууд DOGE-ийг “хяналтгүй эрх мэдэлтэй” байгууллага гэж үзэн түүний үйл ажиллагааг хязгаарлах хүсэлт гаргасан байна. Тэд Маскийн эрх мэдэл нь Трампын засаг захиргааны холбооны агентлагуудыг цомхотгох бодлоготой холбоотой гэж мэдэгджээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Эдгээр мужуудын хүсэлт нь DOGE-ийг дараах холбооны агентлагуудын ажилчдыг халах, мэдээлэлд хандах эрхийг зогсоох зорилготой байна.
Үүнд:
-Хүний эрүүл мэнд, үйлчилгээний агентлаг
-Боловсролын яам
-Эрчим хүчний яам
-Тээврийн яам
-Хөдөлмөрийн яам
-Худалдааны яам зэрэг
Шүүгч Чуткан уг асуудалд эргэлзэж буйгаа илэрхийлсэн ч DOGE-ийн үйл ажиллагааг бүрэн зогсоох хүсэлтийг шууд хангах эсэх нь тодорхойгүй байна. Тэрээр 24 цагийн дотор шийдвэрээ гаргана гэж мэдэгдсэн.











