



















2020 онд Турк, Оросын зуучлалаар гал зогсож намжсан Сирийн иргэний дайн дахин эхэлж байна.
Сирийн босогчид буюу сөрөг хүчин тус улсын хоёрдахь том хот Алеппог дийлэнх хэсгийг хяналтдаа авлаа. Сирийн босогчид Алеппог хяналтдаа оруулсаны дараа Сирийн засгийн газрын цэргүүд "сөрөг довтолгоонд" шилжиж эхэлсэн байна.
Сирийн босогчид 2016 оноос хойш Алеппо хотод хөл тавиагүй. Учир нь босогчдын түшиц байсан Алеппо хотыг засгийн газрын цэргүүд босогчдоос чөлөөлөхөөр агаараас бөмбөгдөж, цус урсган дарж байв.
Орос-Сирийн байлдааны онгоцууд лхагва гарагаас хойш Алеппо болон Идлиб хотын захад орших босогчдын гол түшиц газруудад 10 удаагийн цохилт өгөөд байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэ үеэр олон хүний амь эрсэдсэн гэж Алеппо хотын эрүүл мэндийн ажилтнууд мэдэгдэж байгаа бөгөөд хохирлын хэмжээг хараахан тогтоож амжаагүй байна.
Өчигдөр Орос-Сирийн байлдааны онгоцууд агаарын цохилт өгөх үеэр Алеппо хотын баруун захад олон хүн амь үрэгдэгсэн байгааг харуулсан дүрс бичлэг цахим орчинд нийтлэгджээ.
ОХУ болон Иран улс Сирийн засгийн газар, Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийн гол холбоотон дэмжигчид юм. Харин Сирийн босогчид гэгдэх Сири чөлөөт арми” хөдөлгөөний гол дэмжигчид нь Турк, АНУ, Израил улсууд юм.










