СЛОВАКИЙН ЕРӨНХИЙ САЙД РОБЕРТ ФИКО ОХУ-Д АЙЛЧЛАВ
Словакийн Ерөнхий сайд Роберт Фико ОХУ-д айлчилж Владимир Путинтай уулзлаа. 2022 онд Орос-Украины дайн эхэлснээс хойш Европын холбооны улсуудаас Кремльд хийх айлчлал бараг тасраад байсан билээ.
Тэгвэл Роберт Фико ОХУ-д "ажлын айлчлал” хийсэн бөгөөд Владимир Путинтай ганцаарчилсан уулзалт хийлээ. Уг уулзалтын үеэр олон улсын нөхцөл байдал болон Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн гэрээний асуудлаар хэлэлцсэн байна.
Дайны өмнөх гэрээний дагуу Оросын байгалийн хий Украины нутгаар дамжин Европын зарим орнууд, тэр дундаа Словакт нийлүүлэгдсээр байгаа. Уг гэрээ энэ оны сүүлээр дуусах юм. Роберт Фикогийн айлчлалын гол зорилго бол байгалийн хий нийлүүлэлтийн гэрээг сунгах асуудал байсан гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн пүрэв гарагт Брюссельд болсон Европын холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, “Манай талаас гэрээг үргэлжлүүлэх сонирхолгүй байна. Роберт Фико байгалийн хий нийлүүлэх гэрээг сунгавал Украиныг хохироож буй үйлдэл” хэмээн мэдэгдсэн юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Орос-Украины дайны талаарх Роберт Фикогийн үзэл бодол Европын холбооны бусад удирдагчдаас эрс ялгаатай. 2023 онд Словакийн Ерөнхий сайд Роберт Фикогийн зүүний үзэл баримтлалтай нам сонгуульд засгийн эрхэн гарсан юм. Тэрээр засгийн эрхэнд гарснаар Украинд үзүүлэх цэргийн тусламжаа зогсоож, ЕХ-ноос ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг эсэргүүцэх Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэсэн байр суурьтай байна.
Словак улс хэрэв Орос хийн нийлүүлэлтээ зогсоовол хүнд байдалд орох учраас Азербайжанаас байгалийн хий худалдаж авах богино хугацааны туршилтын гэрээг өнгөрсөн сард байгуулсан. Мөн энэ оны эхээр Польшоор дамжуулан АНУ-аас шингэрүүлсэн хийг импортлох гэрээ байгуулсан байдаг.










